Tuesday, April 24, 2012

ШУНХЛАЙ УУЛЫН ДОМОГ


Энэ уул Өвөрхангай аймгийн Хужиртын амралтын дэргэд бий. Эрт дээр үед энд хүн амьтан цөөнтэй, ой мод, ан амьтан элбэгтэй газар байжээ. Бас нэг ганц цагаан морьтой өвгөн эмгэн хоёр амь зуун, өвгөн нь ан гөрөө хийдэг байжээ.

Өвгөний нэрийг Шунхлай гэнэ. Өвгөн нэг өдөр анд явж байтал баруун уулнаас нь нэг доголон буга бууж ирээд голын зүүн хөвөөнд хэвтээд өгч гэнэ. Өвгөн түүнийг намнах гэж ойртон очтол буга айсан шинжгүй хэвтээд л байсанд алалгүй орхиод явжээ. Хэдэн  өдрийн дараа нөгөө буга доголохоо болиод явжээ. Шунхлай өвгөн эмгэндээ учир явдлаа хэлж хэвтэж байсан газар нь очиж үзвэл намаг шалбаагтай, дарь хүхэр үнэртсэн халуун устай жижиг тойром байжээ. Өвгөний хөл өвчтэй тул бугын хөлийг эдгээсэн тул тустай биз гэж хөлөө дүрээд авахад хөл нь эдгэрчээ. Өвгөн эмгэн хоёр баяр хөөр болж усны учрыг нутгийхандаа хэлсэнд өвчин эмгэгтэй улс цугларан өөрсдийн өвчинг эдгээх болжээ.
Өвгөн шунхлай насанд дарагдаж, бие барж, цагаан морь нь үхжээ. Ингээд уг рашааны хойд уулыг өвгөний нэрээр нэрлэн тэр уулан дээрээ цагаан морины нь толгойг тавьж тахиж байсан гэдэг домог бий.

 

1 comment: