Friday, March 23, 2012

Математик

 
Сонирхолтой бодлогууд
   1.  Тариачин чоно, ямаа, байцаа гурвыг гол гаргах болжээ (Жинхэнэ утгаар нь баяртай байна). Завиар энэ гурвын зөвхөн нэгийг авч гарч болно. Тэгвэл чононд ямааг, ямаанд байцааг идүүлэхгүйгээр тариачин тэдгээрийг хэрхэн гол гаргах вэ?

     2.   Доорх хэллэгийн хэлбэрийг үнэн байлгах хоёр утга, худал байлгах хоёр утга тус тус ол                  math formulamath formula math formula     3.   Нэг хүн зураг хараад зогсож байв. "Та хэний зургийг харж байна вэ?" гэхэд "Би уг нь хүний ганц хүү л дээ. Зураг дахь хүний эцэг нь яах аргаггүй миний эцгийн хүү байна даа" гэжээ. Тэр хэний зургийг харсан бэ?


   
    4.  Хоёр машин тойрог замаар нэгэн зэрэг гарч уралдав. Нэг бүтэн тойроход түрүүлж яваа машин нь 1 минут, хоцорч яваа машин нь 1 мин бас 0.5 секунд зарцуулдаг. Хоёр дахь машин нь эхний машинаа гүйцэх үү? 

   5. Цөөрмийн мандал дээгүүр ургадаг нэгэн төрлийн хөвд нь хоногт 2 дахин ихэсдэг байв. Хөвд цөөрмийн мандалыг 30 хоногт бүрэн бүрхэн ургажээ. Тэгвэл хэдэн хоногт цөөрмийн талыг нь бүрхэн ургах вэ?
  6.  Зуслангийн автобусанд 4 метрээс урт хэмжээтэй ачааг авч явахыг зөвшөөрдөггүй. 5 метр  урттай брусыг хуваахгүйгээр яаж авч орох вэ?
  7.   Дөрвөн хүүхэд нэгэн бодлого бодоод хэлэлцэж байна. Бат “Хариу нь 9 гарна” гэж хэлэв. Дорж хэлэхдээ “анхдагч тоо” юм байна. Харин Оюун “тэгш тоо” гэж хэлэв. Цэцэг “15 гарах юм байна” гэв. Хэрэв 2 хөвгүүний нэг нь алдаж бодсон, 2 охины мөн л нэг нь буруу бодсон бол энэ бодлогын хариу хэд гарсан бэ?
A) 15    B) 9    C)  3  D)  2     E) 1
 8.   Компаниуд ямар нэгэн шинэ бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын өмнө тестлэж үздэг. Энэ бүтээгдэхүүнийг шалган үзэхэд 100 том хүн, 200 хүүхэд оролцуулдаг бөгөөд бүх томчуул үүнийг амархан хийж чадаад, харин нэг ч хүүхэд чадаагүй үед тестэнд тэнцсэн гэж үздэг гэнэ. Энэ компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ

2 comments: