Friday, March 23, 2012

Компьютер бол бидний ирээдүй

Power point

POWER POINT-ийн тухай ойлголт
PowerPoint буюу монголчилбол Хүчит Цэг, Хүчирхэг Гол Санаа гэх мэтээр ойлгож болох сонирхолтой нэртэй энэ програмыг сайтар эзэмшчихсэн байхад илүүдэхгүй.
PowerPoint.. Жинхэнэ ажил хэрэгч хүн энэ програмыг мэдэхгүй байж харагдаач ээ! Та арай мэдэхгүй юм биш биз дээ. Энэ бол presen¬tation буюу үзүүлэн таниулах материал бэлтгэдэг Microsoft Office-ын багц програмуудад байдаг стандарт нэг програм шүү дээ. Та ямар нэгэн хурал, семинар, илтгэл дээр илтгэл тавигч маань проектор хана руу тусган үзүүлэнгээ электрон маягаар харуулж байгааг бишгүй л хараа биз. Тэгвэл тэрхүү үзүүлэнгийн материалыг PowerPoint програм дээр бэлтгэдэг юм даа.
Одоогоос хэдхэн жилийн өмнө (одоо ч мэр сэр байгаа) их сургуулийн профессорууд хичээл, үзүүлэн, илтгэлийнхээ материалыг слайд дээр бэхээр бичин гэрлэн үүсгүүртэй тусгагч дээр байрлуулан ханан дээр үзүүлдэг байсан. Тэгвэл энэ цаг мөч улиран одож компьютер, прожектор 2 хавсран тод бөгөөд өнгө үзэмж сайтай, ойлгомжтой үзүүлэнг ханан дээр тод томруун гаргах болсон. Харин техник төхөөрөмж байлаа ч түүнийг үр дүнтэй хэрэглэх нь хамгаас чухал. Прожектор ашиглан ханан дээр тусгах үзүүлэнг монголчууд (бараг бүх дэлхийн хэрэглэгчид) ихэвчлэн PowerPoint програмыг ашиглан бэлтгэдэг. Уул нь их хялбархан програм. Та нээгээд л шинэ баримт үүсгээд ашиглаад үзэхэд харьцангуй амархан байгаа биз. Гэвч монголчуудын ихэнх нь түүнийг маш муу ашигладаг нь тэдний бэлтгэсэн үзүүлэнгээс тод харагддаг. Тэр бол харагдаж байгаа шигээ тийм ч энгийн, хялбархан биш юм. Түүнд олон олон нууц, мэдэж авах ёстой аргачлалууд бий. Тэгэхээр түүний зарим нэг нууцаас дэлгээд үзвэл ямар бол..
ФОНТЫГ УНШИХАД ХЯЛБАР СОНГОХ НЬ
Ер нь дэлгэц байгаа текстийг уншихад хэзээд хэцүү байдаг. Яагаад гэвэл дэлгэц дээрх фонт нь үнэндээ бол олон жижиг цэгээс бүтэн анивалзаж байгаа шүү дээ. Тэр тусмаа үзүүлэнгийн текстүүдийг хуралд оролцож байгаа хүмүүс холоос харах шаардлага гарч магадгүй учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
Зарим хүмүүс өөрийн үзүүлэндээ 2 янзын фонт ашиглах нь бий. Өндөр зэрэглэлийн мэргэжлийн үзүүлэн дээр 2 болон түүнээс олон фонт хэрэглэх тохиолдол байж болно. Мэдээж та энэ 2 фонтын хоорондын зохицлыг сайн анхаарсан гэж найдаж байна. Харин ихэнх хүмүүсийн мэддэггүй нэг зүйл байгаа нь фонтуудын х өндөр хэмээх үзүүлэлт юм. Та 2 фонтоо хоёуланг нь 12 гэсэн хэмжээтэй бичсэн гэж үзье. Гэвч фонтуудын х өндөр нь харилцан адилгүй байдаг. х өндөр гэдэг нь жижиг х үсэг болон бусад а, л, и гэх мэт үсгүүдийн өндрийг хэлдэг. Эдгээр үсгүүдэд нэмэлт хөл, толгой байдаггүй. Жишээ нь Mon¬fnt05-аар бичсэн текст хэдийгээр 12 хэмжээтэй бичигдсэн боловч Monfnt10-аас бага харагдаж байгааг ажиглаж болно. Иймээс та Monfnt05-аар бичсэн текстийнхээ хэмжээг дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж фонтууд тань адил хэмжээтэй болох юм. Тэгэхгүй бол зарим нь жижиг, зарим том харагдах аюултай.
Энэ текст нь 12 хэмжээтэй Monfnt10 фонтоор бичигдэв.
Энэ текст нь 12 хэмжээтэй Monfnt05 фонтоор бичигдэв.
ИНТЕРНЭТИЙН ЛИНК АШИГЛАХ НЬ
Сүүлийн үеийн үзүүлэнгүүдэд интернэт дэх баримтуудыг ихээр ашигладаг болсон билээ. Тухайлбал интернэтийн ямар нэгэн хуудсыг иш татаж болох юм. Энэ үед хүмүүс зөвхөн линкийг нь өөрийн үзүүлэндээ оруулчихдаг. Нэг талаас энэ нь зөв боловч хэрвээ таны илтгэл тавих өрөөнд интернэт холболт байхгүй бол та яах вэ гэсэн хүндхэн асуулт гарч ирнэ. Хашир хүн бол нээрээ ч ийм тохиолдол гарч болохыг заавал бодолцох ёстой. Ийм байдлаас гарахын тулд тухайн вэб хуудсаа өөрийн notebook (цүнхэн компьютер) руугаа хуулаад харин түүнийгээ өөрийн үзүүлэндээ линкдэх хэрэгтэй.
ҮЗҮҮЛЭНДЭЭ АРЫН ФОН СОНГОХ НЬ
Арын фон сонгохдоо завсрын бөгөөд дунд зэргийн өнгө сонго. Хэт цайвар биш, хэт бараан биш арын фонын өнгө нь ямар ч тохиолдолд их аятайхан харагддаг. Таны үзүүлэн ханан дээр ч, таны компьютер дээр ч эвтэйхэн харагдах ёстой. Яахав тас хар, гүн бараан фонон дээр цагаан эсвэл шараар бичихэд аятайхан харагддаг л даа. Гэвч болгоомжтой байхгүй бол нэг л алдаа гаргахад таны үзүүлэн хүндрэлтэй сэтгэгдэл төрүүлнэ. Бас цагаан фон өгөх нь их осолтой. Хэрвээ тухайн проектор муудчихсан бол таны текстүүдийн гаргац тун муу болно. Бас өрөөнд гэрэл ихтэй байвал яана. Ер нь хөх, бараан ногоон зэрэг нь сонгодог фонын өнгө юм. Үүн дээр хараар ч, цагаанаар ч бичиж болдог нь гайхалтай шүү.
ДУУ ХООЛОЙГОО БИЧҮҮЛЭХ НЬ
Байнга уншигддаг стандарт үзүүлэн гэж байдаг шүү дээ. Тухайлбал танай байгууллагын танилцуулга ч юм уу. Эсвэл та үзүүлэнгээ өөрийн биеэр тайлбарлах боломжгүй болбол яг өөрөө үзүүлж байгаа мэтээр бүх үзүүлэнгээ бэлтгэж болно. Slide Show.Narration гэж ороод л дуу хоолойгоо бичээд л болоо. Харин үзүүлэнгээ яг цагтаа тааруулан жинхэнээрээ үзүүлэнгээ тавьж байгаа мэт ярьж хэлж, сэтгэхээ мартав. Ингээд л хадгалчихсан байхад хэдэн ч удаа түүнийгээ тавьчхаад өөрөө сэтгэл амар харж сууж болно шүү дээ. Мэдээж танд микрофон хэрэг болно.
ВЭБ ХУУДАСНЫ АРЫН ЗУРГИЙГ ҮЗҮҮЛЭНДЭЭ АШИГЛАХ НЬ
PowerPoint-д вэб хуудасны арын фоныг ашиглаж болдгийг та мэдэх үү? Вэб хуудасны арын фон зураг гэж юуг хэлээд байна вэ? Ихэнх вэб хуудаснууд арын фон зурагтаа тусгай төрлийн зураг ашигладаг. Үндсэн зураг нь маш жижигхэн боловч түүнийг олноор нь давхарлан өрөхөд гоёмсог хээ, дүрс, өнгө будаг гарч байх зориулалттай байдаг. Та бидний сайн мэдэх паркетин шал шиг л юм. Ингэж үндсэн зураг нь жижигхэн болохоор түүнийг татаж харуулах хурд өндөр байдаг давуу талтай бөгөөд броузер өөрөө автоматаар түүнийг давхарлан тухайн мужийг дүүргэж харуулдаг. Тэгвэл танд таалагдсан ямар нэгэн арын фон тааралдвал түүнийг Internet Ex¬plorer-ийн Save Image As гэх мэтийн командыг ашиглан татаж ав.
Харин одоо түүнийгээ PowerPoint-доо оруулна. Format.Background гэхэд гарч ирэх Background цонхны доош урсдаг хайрцгаас Fill Effects цэсийг сонгоно. Picture.Select Pic¬ture гээд зургаа сонгоно. Ингээд л Apply эсвэл Apply All дарна. Бүх хуудсанд хялбар аргаар оруулахыг хүсвэл Slide Master дээр нь нэг удаа өгөхөд л болно.
GRID (СҮЛЖЭЭС) АШИГЛАХ НЬ
Photoshop, Pagemaker дээр мэргэжлийн графикчид цайвал хөх зураас татан гаргаж ирж ашигладгийг та анзаарсан байх гэж найдаж байна. Энэхүү хөх зураас нь баримтад ямар ч хамаагүй бөгөөд графикчид л туслах зорилготой юм. Графикчин объектуудаа эгнүүлэх, орон зайн баримжаа авахын тулд энэ хөх зураасыг ашигладаг. Үүнийг Grid, Guide гэх мэтээр нэрлэдэг.
Тэгвэл энэ боломж PowerPoint дээр бий. Мэргэжлийн өндөр төвшний үзүүлэн бэлтгэж байгаа үед бүхий л зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хуудас болгоны объектууд зөв байрлалтай байх нь чухал байдаг.
PowerPoint 97/2000:

1. View.Guides
2. Guide нэмэхийг хүсвэл CTRL дарж байгаад босоо замчийг (guide) баруун эсвэл зүүн тийш нь чир. PowerPoint замчидын хооронд дахь зайг харуулах бөгөөд чи хэмжээг нь тааруулж тавих боломжтой.
3. Тэгээд найм хүртэл замчийг гаргаж болно.
4. Хэвтээ замчид бас адил байдлаар гарч ирнэ.

Мастер слайд дээр Line (шугам) багажийг ашиглан өөрийн замчийг тавьж болно.

1. Мастер слайдаа гаргана.
2. Шугамаа зур.
3. CTRL+D дарж шугамаа хувил.
4. Хувилагдсан шугамаа шинэ байрлалд оруул.
5. Хангалттай тоотой болтол хувил.
6. Бас Rectangle буюу дөрвөлжин дүрс ашиглан зурж болно.
7. Бүх шугам, дүрсээ сонгоод группэл. Ингээд л жирийн слайд руугаа ороход замчдыг олж харах болно.
8. Бүх зүйл дууссаны дараа мастер руугаа ороод шугамуудаа устгаарай.

Сануулга: Хувийн замчидаа template байдлаар хадгалчихвал сүүлд нь өөр үзүүлэнд ашиглахад амар болно.
PowerPoint 2002/2003:
2002 хувилбараас эхлэн замчдыг шууд харуулах боломжтой болжээ. Draw.Grid and Guides сонго. Гарч ирэх цонхноос өөрийн дуртай тохиргоонуудыг оруулаад OK дар.
CLIP GALLERY РУУГАА ЗУРАГ ОРУУЛАХ НЬ
PowerPoint 97/2002:
Та өөрийн дуртай зургууд, графикуудаа Microsoft Clip Gal¬lery руу оруулж болно. Insert.Picture.ClipArt.Import Clips дарна уу. Зургаа олоод OK дарна. Харин одоо галерей руу орж ирсэн зургаа хэзээ ч гэсэн хүссэнээрээ ашиглаарай.
POWERPOINT-ийн ҮЗҮҮЛЭНГ ВЭБ ХУУДАС БОЛГОХ НЬ
Энэ бол хялбар аргаар тухайн үзүүлэнг вэбэд тавих маш сонирхолтой бөгөөд хялбархан арга юм. Та энд тэнд явахдаа зөндөө л үзүүлэн бэлтгэж байсан биз. Харин хэнд ч гэсэн үзүүлэнгээ вэб дээр тавьж олны хүртээл болгох шаардлага гардаг шүү дээ. Ийм бодол орж ирэнгүүтээ унтардаг нь үүнийгээ хэрхэн хийхээ огт мэддэггүйтэй холбоотой юм. Та ердөө хэдхэн алхмаар үзүүлэнгээ яг вэб юм шигээр тавьж болно.
Үзүүлэнгээ вэб болгох шаардлага нь юу вэ?

* Бараг бүх ажил хэрэгч хүмүүст нэгэнт бэлдчихсэн PowerPoint-ийн үзүүлэн байдаг.
* Үзэгч хүнд их ойлгомжтой, тохиромжтой байдаг.
* Үзүүлэнг бараа санал болгох, ятган сэнхрүүлэх, мэдээлэл өгөх гэх мэт олон янзаар ашиглаж болно.
* Үзэгч хүнд мэдээллийг зохион байгуулалттайгаар, эмх цэгцтэйгээр өгөх хялбар арга

Эхлэл

* Нэгэнт бэлэн болсон үзүүлэнгээ File.Save as WebPage гэж хадгална.

Нэр өгөх

* Ер нь бол PowerPoint шууд өөрөө нэрийг өгчихдөг. Гэвч чиний үзүүлэнгийн чинь нэр дундаа зайтай бол түүнийг авч хаясан нь дээр байх. Учир нь зарим вэб серверүүд хоосон зайг зөвшөөрдөггүй.
* PowerPoint хэрэгцээт файлуудыг дэд хавтас үүсгэн хуулдаг.
* Хэрвээ вэб хуудсандаа өөр гарчиг өгмөөр байвал Change Title дээр дараарай.

Шинж чанаруудыг өөрчлөх

* Хэрвээ таны үзүүлэн тэр чигтээ англи хэлнээс бүтсэн бол тэр чигээр нь Save хийж болно. Харин Монгол үсэгтэй бол зарим нэг тохиргоонууд хийнэ.
* Publish.. дээр дар.
* Хэрвээ энд танд шаардлагатай гэж үзвэл зарим тохиргоог хийнэ.
* Web Options дээр дар
* Browsers хэсэгт ямар броузер дээр гаргамаар байна. Түүнийгээ сонгоорой. Сүүлийн үеийнхийг сонгосон нь дээр байх.
* Encoding хэсэг бол монголоор бичсэн тохиолдолд их чухал юм. Хэрвээ чи ASCII системээр (Arial Mon) бичсэн бол Cyrillic Windows, Unicode-оор (Arial) бичсэн бол Unicode (UTF-8) тус тус сонгоорой.
* Ингээд л Publish дарж Вэб хуудсаа үүсгэнэ дээ.

Файлуудаа харах

* Үндсэн нэг *.html файл, нэг дэд хавтас үүссэн байна. Үндсэн html файлынхаа нэрийг index.html болгож өөрчлөөрэй.
* Өөрийнхөө компьютер дээр зөв ажиллаж байгаа эсэхийг шууд хос даралт хийн шалгаж үзээрэй.

Upload буюу илгээх

* Харин одоо энэ файл, дэд хавтсаа вэб сервер руугаа хуулна. Энэ үедээ шинэ хавтас үүсгэсэн нь дээр байх.
* Тэгээд л тэрхүү хавтсаараа броузер дээрээ ачаалаад үзэхэд үзүүлэн тань гарч ирэх ёстой.

Үзэх
- Мэдээж эцсийн эцэст хийсэн бүтээлээ шалгаж үзэх ёстой. Та www.com¬putertimes.mn/chinggis гэж ороод зөв ажиллаж байгаа эсэхийг шалга. Зүүн талын хавтсанд байх текстүүд арзайж байгаагийн учрыг олж чадсангүй. Хэрвээ та олсон бол учрыг нь тайлбарласан мэйл бичвэл тун их баярлана шүү. ( info@computertimes.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. )
НООРОГ ТЕКСТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Мэргэжлийн үзүүлэн бэлтгэгчид бол юуны өмнө текстээ сайн боловсруулж, зохион байгуулах ёстой гэдгийг сайн ойлгосон байдаг. Эхлээд ямар нэгэн график, фон, чимэглэл энээ тэрээг хийхгүйгээр зөвхөн дан ноорог текстээ гаргаж авах хэрэгтэй. Үүнийг баруун талд байрлах хавтангийн дээд хэсэгт байх Outline-ийг сонгосноор гүйцэтгэх нь зүйтэй. Шууд л текстээ бичээд л, боловсруулаад бай.

* Ер нь текстийг Word дээр боловсруулах нь аятайхан сайхан байдгийг хэн бүхэн мэднэ. Иймээс та Outline-ынхаа текстийг Word дээр бэлтгэх боломжтой. Гарчгаа Heading 1, анхны төвшний текстээ Heading 2 гэх мэтээр бичнэ. Нэгэнт бэлтгэж дууссан бол алдаагаа шалгаад File.Send To.Microsoft PowerPoint сонгоно.
* Харин текстүүд бэлэн болсон бол одоо түүнийгээ хүссэнээр хуваарилж, зохион байгуулж, чимэглэгтүн.

ВЭБ ШИГ ҮЗҮҮЛЭН БЭЛТГЭХ НЬ
Орчин үед хэн юу үзмээр байна, түүнийгээ л үзэхийг хүсдэг. Вэб ч гэсэн яг ийм зарчмаар ажилладаг билээ. Та ямар нэгэн вэб рүү ороод аль нэг цэсийг сонгон цаашаа явдаг биз дээ, түүнээс биш хуудсан болгоноор нь ороод л тэнэдэггүй шүү дээ. Тэгвэл томоохон үзүүлэнгүүд дээр ч гэсэн ийм асуудал тулгарна. Бүх үзүүлэнг хурал дээр илтгэгч тайлбарлана гэж ойлгож болохгүй. Та компанийнхаа тухай эсвэл бүтээгдэхүүнийхээ тухай 100-аас доошгүй хуудастай үзүүлэн бэлтгэжээ гэж саная. Түүнийгээ гадаадад байгаа түнш рүүгээ илгээжээ. Гэтэл тэр завгүй түншлэгч чинь 100 гаруй хуудас материалыг бүгдийг нь харна гэж хэзээ ч байхгүй. Ийм тохиолдолд цэс маягийн эсвэл линк маягийн үсэрдэг холбоосыг ашиглах нь зүйтэй.
Ер нь мод маягийн задардаг бүтэцтэй хэд хэдэн төрлийн үзэгчдэд зориулсан үзүүлэнд энэ холбоосыг ашиглана.

1. Тухайн холбоостой болгох текст, график, объектоо сонгоно.
2. Insert.HyperLink (Ctrl+K)
3. PowerPoint 2000 дээр "Place in This Document" гэсэн товчийг дараарай. Эсвэл өөр үзүүлэн рүү холбосон ч болно.Тэгээд л гарч ирэх гарчгуудаас сонгоно.
4. Энэ үед тухайн текст доогуураа зураастай холбоос маягтай болно. Шоуг үзүүлж байхад түүн дээр хулгана очиход хулганын заагуур нь гар болж байгаа ажиглаж болно. (Яг вэб шиг)

ҮЗҮҮЛЭНД ОРЖ БАЙГАА ГРАФИКУУДЫН ХЭМЖЭЭГ БАГАСГАХ
Зураг орохгүй үзүүлэн гэж хэзээ ч байхгүй. Үнэхээр зураг олдохгүй байлаа гэхэд ядаж геометрийн хийсвэр зураг, график тавих хэрэгтэй.
Батдорж хэмээх нэгэн инженер хэлэхдээ "Би барилгын зураг бүхий үзүүлэнг Pow¬erPoint дээр бэлтгэдэг байлаа. Гэтэл техникийн зураг бүхий графикууд нь асар том хэмжээтэй тухайлбал 50-150 MB хэмжээтэй байдаг байлаа. Би үзүүлэндээ зориулан график, зургуудаа янзлах зав тэр бүр олдоггүй байсан юм. Ингээд л миний үзүүлэн яалт ч үгүй асар том хэмжээтэй болчихдог байлаа. Сүүлдээ ч би үзүүлэн бэлтгэнэ гэхээс айдаг болсон юм" гэсэн байна.
PowerPoint нь үзүүлэндээ орж байгаа зургуудыг тухайн файлд нэгтгэн оруулчихдаг. Үүний давуу тал нь та сүүлд нь тухайн үзүүлэнгийн *.ppt файлыг зөөхдөө давхар зураг авч явах шаардлагагүй болох юм. Гэтэл зургууд bmp, tif гэх мэтийн хэмжээ ихтэй байдаг форматаар байх нь олонтаа. Жишээ нь bmp зураг нь ямар ч тохиолдолд jpg форматаас хэмжээ ихтэй байдаг. Тэр болгон зургаа Photoshop мэтийн програмаар хөрвүүлэх нь залхуутай шүү дээ. Ихэнх байгууллагууд өөрийн логог өндөр чанартайгаар хийлгүүлээд тэр чанараа хадгалахын тулд tif мэтийн форматаар хадгалдаг. Гэтэл үзүүлэн бэлтгэж байхад танай байгууллагын лого заавал орж таарна. Тулсан үед бол юун хөрвүүлэхтэй манатай, шууд л слайд руугаа оруулна.
Үзүүлэнгийн хэмжээг ихэсгэдэг гол зүйл бол том хэмжээтэй зураг юм. 30-50 MB-ийн үзүүлэнг зургийнх нь чанарыг багасгах замаар 2-3MB болгож болно. Гайхамшигтай шүү. Хамгийн сонирхолтой нь зураг харагдахдаа ямар ч ялгаагүй байх болно.
Зураг шахах энэхүү технологи PowerPoint 2002/20003 хувилбаруудад нэмэгдэн орсон байна.

1. Зургаа сонгоно.
2. Энэ үед Picture багажийн хавтан харагдана. Харагдахгүй бол ямар нэгэн багажийн хавтан дээр солгой товч дараад тэндээс Pic¬ture-г сонгоорой.
3. Compress Pictures товчийг дарна. (Зургийг шахах)
4. Гарч ирэх харилцах цонхноос зургаа хэрхэн шахахаа зааж өгнө. Түүнчлэн харагдахгүй байгаа тайрагдсан хэсгийг тэр чигт устгах, нягтралыг нь бууруулж болно. (Power¬Point нь ихэвчлэн тайрагдсан хэсгийг хадгалж байдаг. Танд гэнэтхэн хэрэг болох ч юм билүү.)
5. OK дар.
6. Зургийн чанарыг бууруулж байгаа тухай анхааруулсан мэдэгдэл бүхий цонх гарч ирнэ.
7. Apply дарж зургаа боловсруул

No comments:

Post a Comment